Тусгаарлахад учир бий юу?

Шөнийн 02:20 минут утас дуугарч, ХӨСҮТ-ээс залгав. “Таныг тусгаарлана. Одоо очих тул юмаа бэлд” гээд салгав. Ингэж тусгаарлах байранд ирснээс хойш 7 дахь өдрөө өнгөрүүлж байна хэмээн ярих хүнийг “Ө” гэдэг.

ЭМЯ, бусад эрх барих байгууллагаас нийслэлийн өрх бүрээс шинжилгээ авах нь хөрөнгө, хүч, цаг үрсэн асуудал гэж үзсэн учраас хавьтлуудыг тандаж, тэндээс илэрсэн шинэ тохиолдолдлуудыг барьж авах нь зөв гэж үзсэн. Тийм ч учраас “ойрын хавьтлыг тусгаарла” гэсний дагуу бусдын адил иргэний үүргээ гүйцэтгэн тусгаарлагдаж, хэвлэл мэдээллээр гараад буй нөхцөл байдлуудтай Ө нүүр тулав.

“Хамт амьдардаг хүн маань БЗД-ийн эмнэлэгт хэвтээд гарсны дараагаар өрөөнийх нь хоёр хүнээс халдвар илэрсэн учраас түүнийг тусгаарласан юм. Тэгээд тусгаарлагдаад нэг хоногийн дараа түүний шинжилгээний хариу эерэг гарснаар ойрын хавьталд тооцогдсон нь НАМАЙГ энд авчирлаа. Уг нь бид хоёр тусдаа өрөөнд байдаг байсан бөгөөд нөгөө хүн маань ээлжийн ажилтай учраас хааяа л тааралддаг байсан. Миний хувьд шөнөөр гэнэт тусгаарлагдах болсон тул гэрээсээ ажлын нөүтбүүк, ойрын зуурын хувцас, мөн хэрэг болох ахуйн хэрэглээний зарим зүйлээ авч гарсан. …

Монгол Улсын нийт хүн амын 2.1 сая нь хөдөлмөрийн насных. Тэднээс 1.2 сая нь ажиллах хүч буюу нийт хүн амын 59 хувийг эзэлдэг. Энэ оны 3-р улирлын байдлаар 1.1 сая нь ажилтай, 92.6 мянга нь ажилгүй иргэд байгаа талаарх статистик мэдээлэл гарсан. Ажилгүйдлийн түвшин 7.3 хувьтай байгаа нь өмнөх оны энэ үеэс 2.7 хувиар буурсан үзүүлэлт.

Гэхдээ энэ нь хөл хорио тогтоож, зарим аж ахуйн нэгж байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид хаалгаа барихаас өмнөх сарын тоо!

Дэлхий нийтээр Ковид-19 цар тахлыг ирэх оны хагас жил түүнээс ч цааш үргэлжилнэ хэмээн таамаглаж байна. Манай улс онцгой нөхцөл байдлын энэ үед хатуу хөл хорио тогтоох, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. …

Хөл хоригдож, гар мухардсан амьдрал

Засмал замаар баруун эргэж Жамсран уулын орой өөд мацах зуур “Зорьсон айлын маань нөхцөл байдал төсөөлсөнөөс ч хүнд байвал би юу хийж чадах билээ” гэсэн томоос том асуултын тэмдэг толгойд эргэлдэнэ.

“Өөдөөс чинь тосоод очье. Улаан куртиктай явна шүү” хэмээн утсаар ярьсан болохоор хэн нэгэн улаан куртиктэй үл таних эмэгтэйг хаа нэгтээгээс харуулдаж, заасан чигт нь яваад л байв. Уулын оройд гарах үед өөдөөс минь далласаар ирж яваа энэ бүсгүйг Н.Гантуяа гэдэг. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо иргэдийн нэрлэж заншсанаар Жамсран уулын бэлд орших задгай гэх тодотголтой нутаг дэвсгэр. Н.Гантуяа бол 30 гаруй насны бүсгүй. Түүний хувьд нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Говь-Алтай аймгаас нийслэл хотыг зорьж ирээд гурван жил болжээ. Хотод танил тал, ах дүү байхгүй учраас найзынхаа зөвлөсөнөөр уулын энгэр бараадан гэрээ барьж төвхнөсөн байна. …

About

Youth Policy Watch NGO Mongolia

Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад залуучуудын оролцоо, дуу хоолой үгүйлэгдэж байгааг өөрчлөх зорилгоор 2014 оноос эхлэн ажиллаж байна.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store